Монголчууд Америкт 180 хоног визгүй зорчих зарлигт Трамп гарын үсэг гэв үү?

2017/03/30
Монголчууд Америкт 180 хоногийн хугацаатай аялалын болон ажлын шугамаар визгүй зорчих зарлигт Трамп гарын үсэг зурсан мэдээлэл цахим ертөнцөд тархаж байна.  Энэ талаар жиргэсэн хэд хэдэн иргэн энэхүү мэдээллийг CNN телевизээс авсанаа мэдээлжээ.

Тодруулбал, тэдний зарим нь АНУ болон Монгол Улс хоёрын димломат харилцааны 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хоёр улс 180 хоногийн хугацаанд нэгэн нэгэн рүүгээ визгүй зорчдог болж магадгүй тухай бичсэн байна.

Харин Гадаад харилцааны яамны холбогдох эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Одоохондоо тийм яригдсан зүйл байхгүй. ташаа мэдээлэл байна" гэх тайлбарыг өглөө.

Г.Сар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна