​Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ

2017/03/30
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ. Монголын ард түмэн түүнийг “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг дүрээр нь сайн мэдэх билээ. 

Тэрээр анх Улаанбаатар хотод УБДС-ийн кино драмын ангийг төгсчээ. УДТ, УДАТ-т насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа Ч.Айтматовын “Эхийн тал”-ын Алиман, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Эрдэнэ ажаа, “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээж 1981 онд Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүрийн, 1998 онд “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал авсан байна. “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож хөдөөгийн театруудад тоглуулжээ. 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулж, зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны хэд хэдэн кино хийж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг нэлээд хэдэн шоу тоглолтыг найруулжээ. 1995 онд “Араншингийн эрэлд” нэрээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагдаж байжээ.

Э.Сугар


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна