Магтаалд дуртай, шүүмжлэлд дургүй Б.Цэцэгийн өөрчлөлт

2017/03/30
Заавал авъяас шаардахгүйгээр алдартай болох боломжтойн нэг жишээ болсон Б.Цэцэгийн өөрчлөлтийг уншигч танд хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр цахим ертөнцөд нилээн алдартай нэгэн бөгөөд "Хөөрхөн шулам" кинонд тоглож, Америкчуудын бүтээсэн "Хадаг" киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авсан юм. “Ээж болох бэлтгэл” хуудсаар бүсгүйчүүдийг байлдан дагуулсан тэрээр хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэдэг.

Тэрээр саяхан 25-р телевизийн "20,000" шоунд оролцож, трансжендер Солонгыг ялсан билээ. Гэвч уг шоугаараа Б.Цэцэг бүсгүй нилээн шүүмжлэлд автаж, цахим хуудсанд нь өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг найзын хүсэлтээсээ хасч, өөрийгөө цаг ямагт өмөөрч байсан нь хэсэгтээ л олны дургүйг хүргээд авсан юм. Түүний шүүмжлэл хүлээж авдаггүй занг нь анзаарсан фэнүүдийнх нь урам нь хугарсан уу гэлтэй "Магтаалд дуртай, шүүмжлэлд дургүй Б.Цэцэг" хэмээх хоч хүртэл өгөөд амжжээ. 














Э.Сугар 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна