​Пак Гын Хэг баривчлах эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэж байна

2017/03/30
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах эсэхийг шийдвэрлэхийн тулд Сөүл хотын Төв дүүргийн шүүх өнөөдөр явагдаж байна.  Түүнийг 13 зүйл ангиар, тухайлбал дотны найз Чой Сүн Силтэй үгсэн хуйвалдаж “Samsung” группээс 39 сая долларын авлига авсан, авахыг зөвшөөрсөн гэж буруутгаж байгаа юм. Мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Чой овогт эмэгтэйн удирддаг байсан хоёр санд мөнгө хандивлуулахын тулд компаниудад дарамт шахалт үзүүлдэг байсан гэж Пак Гын Хэг буруутгаж байгаа билээ.

Албан тушаалаас нь огцруулж, халдашгүй дархан эрхээ алдсаных нь дараа Пакийг прокурорууд байцааж эхэлсэн. Прокурорууд түүнийг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлтийг даваа гарагт шүүхэд гаргаад “ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлж, урвуулан ашиглана гэдэг бол маш ноцтой хэрэг” гэсэн юм. Мөн Пак нотлох баримтуудыг устгахыг оролдож болзошгүй гэж прокурорууд хэлжээ. Шүүх олон цаг үргэлжлэх төлөвтэй байна. Шүүхийн шийдвэр өнөө орой эсвэл маргааш өглөө гарч магадгүй.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна