iPhone X гар утас ямар ч товчлуургүй бүтээгдэнэ

2017/03/30
Fast Company-ийн үзэж байгаагаар iPhone-ийн 10 жилийн ой тохиож буй энэ жил Apple компани 3 шинэ ухаалаг гар утас болох 4.7 ба 5.5 инчийн дэлгэцтэй iPhone 7S, 5.8 инчийн OLED дэлгэц бүхий цоо шинэ iPhone 8-ыг танилцуулах болно. Мөн ойн хүрээнд гарах шинэ утас iPhone 8 биш харин iPhone X нэртэй байна гэсэн таамаг байгаа юм. Үнийн хувьд тус загвар нь 1000 ам. доллараас дээш байх бололтой. Дэлгэцийн шинэ төрөл, инноваци болон хамгийн сүүлийн үеийн загвар болох iPhone 7S Plus 969 амн долларын үнэтэй гарах зэргээс үзвэл энэ таамаг өндөр магадлалтай юм. Эх сурвалжийн хэлснээр OLED дэлгэц iPhone 7S загварт ашиглах шингэн кристал дэлгэцээс хоёр дахин үнэтэй  ажээ. Одоогоор Apple компанийн шаардлагад бүрэн нийцсэн сайн чанарын үйлдвэрлэгч нь Samsung Display байгаа юм.



Мөн тус ухаалаг гар утас ямар ч товчлуургүй болно гэсэн таамаг яригдаж байгаа билээ. Хажуугийн товчлууруудыг мэдрэгч шигтгэсэн дэлгэцээр орлуулж, Home товлуурыг шууд дэлгэцэд байрлуулах аж. Түүнээс гадна зургийг чанарыг чанарыг сайжруулах камерын технологи боловсруулахаар Apple болон Lumentum компанийн хамтран ажиллаж байгаа талаар эх сурвалж бичжээ. 

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна