​“Монголын төмөр зам” 20.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв

2017/03/31
“Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн орлого 2016 онд 160 хувийн өсөлт үзүүлсэн байна. 3.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бол өмнөх онд 1.194 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж "Шинэ төмөр зам" төслийг хариуцан ажилладаг тус компанийн хувьд өнгөрсөн онд нэг сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн байна. “Монголын төмөр зам” нь өөрийн эзэмшлийн зүтгүүрүүдийг “Улаанбаатар Төмөр зам”-ын гол замд явуулж эхэлсэн юм. Энэ нь компанийн үйл ажиллагааны хүрээг тэлэх боломж олгож байгааг тус компанийн удирдлага онцолж байна. Хэдий тийм боловч компани үйл ажиллагааны гүйцэтгэлээс бус гадаад валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэйгээр 20.5 тэрбум төгрөгийн алдагдлыг 2016 онд хүлээсэн байна. Энэ нь өмнөх оноос алдагдал 3.7 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Ерөнхий ба удирдлагын зардал хоёр дахин өссөн нь мөн алдагдалд бага зэрэг нөлөө үзүүлжээ.

“Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийн ажил 51.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Хөөт-Бичигт-Нөмрөг, Зүүнбаян-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төслүүдийг эхлүүлэхээр бэлтгэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирлын зүгээс мэдээллээ. Төсөлд оролцох сонирхогч талуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. "Монголын төмөр зам" компани дотоодод хэрэгжүүлэх төслүүдээс гадна Тяньжин дахь тээвэр логистикийн төслийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм байгаа юм. Монгол Улс БНХАУ-ын "Дунзяны чөлөөт худалдааны боомтод 50 жилийн хугацаатайгаар 10 га газрыг БНХАУ-ын талтай хамтран эзэмшдэгт шинэ логистикийн сүлжээг бий болгох юм.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна