Шуурхай мэдээ: Иргэд оффшорчдын эсрэг жагсаж байна

2017/03/31
Яг одоо Сүхбаатарын талбайд оффшорчдын эсрэг жагсаал болж байна. Жагсаалыг  иргэний нийгмийн 30 гаруй төрийн бус байгууллагууд  нэгдэн зохион байгуулж байгаа юм.

Энэ тэмцлийг  100 орчим байгууллагаа дэмжихээ илэрхийлсэн байна. Тэд оффшорчдын гадны дансанд байршуулсан 17 тэрбум ам. долларыг нутагт оруулж ирэхийг шаардаж байгаа юм.

АТОЗ буюу  Ард түмний онц зөвлөлөөс гурван сарын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ зэрэг албан бичиг шаардлага хүргүүлж оффшорчдыг зарлаж шалгахыг тулган шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүйд  жагсаал зохион байгуулагчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна.
 Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.



















Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна