Дархан хотод автобус шатжээ
Өчигдөр Дархан хотод автобус шатсан хэрэг гарчээ. Тодруулбал бидний нэрлэж заншсанаар хуучин Дарханд “53-51 ДАХ” улсын дугаартай том оврын автобус цахилгааны гэмтлээс болж шалтсан гэнэ.
Азаар автобусанд зорчигч байгаагүй аж. Гэвч цаашид стандарт хангахаа больсон хуучин автобуснуудад анхаарал хандуулахгүй бол хүний эрүүл мэнд, цаашлаад амь насанд аюул учирч болзошгүйг иргэд сануулж байгаа юм.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна