Дубай дахь худалдааны төвд гал гарчээ

2017/04/02
Дубайн төвийн тэнгэр баганадсан өндөр зочид буудал Адресийн хажуугийн худалдааны төвд гал гарчээ. Энэхүү худалдааны төв дэлхийн хамгийн өндөр «Бурж Халиф» цамхгийн ойролцоо байрладаг бөгөөд хараахан ашиглалтад ороогүй баригдаж байсан аж.

 Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд мөн тус худалдааны төвийн дэргэдэх дэлхийн хамгийн өндөр зочид буудлуудын нэг болох Адрест гал гарч байсан юм.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна