Автын ослоор гурван хүн баржээ

2017/04/03
Өнгөрөгч амралтын өдрүүдэд автын ослоор дөрвөн хүн хүнд бэртэж, гурван хүн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Нэвшээ гэх газар самранд явсан Г /эр.35н/ жолоочтой “Зил-131” автомашин онхолдож, Алтанбулаг сумын харьяат Б /эр.46н/ нь нас барсан байна. 

Төв аймгийн “Өндөрширээт сумын Хайрхан II багийн нутаг иргэн Б-ийн гэрийг тус сумын 3-р багт суух Р /эр.57н/ нь “Nissan family” тээврийн хэрэгсэлээр дайрч гэрт байсан гурван хүн гэмтэж, Х /эр.43н/, О /эр.5н/ нар нас барсан гэх мэдээллийг авч цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгаж байгаа аж.
Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна