Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд өнөөдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр оролцож 20147 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Хэвлэлийн хуралд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Энхболд, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ууганбаяр нар оролцсон юм.
Тэд нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлсэн.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Энхболд “Сүхбаатар дүүрэг анх удаа гамшгийн иж бүрэн сургууль зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд 127 байгууллагын 1820 иргэн оролцож гамшгийн үед эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, сургуулилтыг олж авсан юм. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч болзошгүй гамшиг осол болоход өөрсдийгөө хамгаалах чадвр мэдлэгийг олгохын тулд хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдсэн.
Мөн энэ сарын 20-ноос эхлэн хөдөлгөөнт офиссыг дүүргийн хэмжээнд 20 хороонд ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн Сүхбаатар цэргийн штабыг зохион байгуулж ажилласан байдлаараа сайн үнэлгээ авсан. Түүнчлэн төрийн албан хаагчдаа чадавхижуулах, төсвийн сахилга батыг сайжруулах хүрээнд албан хаагчиддаа тогтмол сургалт, мэдээлэл зохион байгуулж байна.
Иргэддээ төрийн үйлчилгээг ойр, чирэгдэлгүй хүргэх хүрээнд газрын алба, кадастр, нотариат, банкны үйлчилгээ зэргийг нэгтгэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй Нэг цэгийн үйлчилгээ тогтмол ажиллуулж байна” гэлээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна