Өдгөө “бондын мөнгөний хэргээр” хоригдож буй Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд гал тахих ёслол үйлдэж байв.
Тухайн үед гал тахих ёслолд эмэгтэй хүн оролцуулахгүй гэх лүндэн буулгасан нь шуугиан тарьж, гал тахих ёслол хөдөө орон нутагт хүртэл халдварлаад байв.
Цаг цагаараа байдаггүй шиг засаг төр солигдож, Н.Батбаяр ч гэртээ суух болсноор түүний эхлүүлсэн гал тахих ёслол мартагдах шатандаа оров бололтой. Гал тахих ёслол үйлдэхэд тойруулан тавьдаг цагаан чулуун бөмбөлгүүд хэрэгцээнээс гарч, Төрийн ордны хашаан дотор хөсөр хаягджээ.
Бөмбөлгүүдийг учир утгатай болгож байсан ганц хүн нь гудамжинд гарахаар арга ч үгүй биз. Одоо УИХ-ын 76 гишүүн дотор бөмбөлгүүдийг “аварч” Н.Батбаярын үйл хэргийг үргэлжлүүлэх хүн С.Жавхлангаас өөр үгүй л болов уу.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна