Өнөөдөр болох үйл явдлууд

2017/04/04
10:00 цагт

Баруун дөрвөн замд байрлалтай “Рамада” зочид буудлын хурлын зааланд төмөр замын зорчигч тээврийн асуудлаар олон улсын форум болно.

10.30 цагт

Блью Скай зочид буудлын 3 давхрын Кристал хурлын танхимд “Нягтлан бодох бүртгэлийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно. Сангийн яамнаас зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлэгт нийслэл, дүүрэг, орон нутгийн санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүд болон Сангийн яам, Дэлхийн банк, Дэлхийн банкны ОСХТТ Төслийн нэгж, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Үндэсний аудитын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын тамгын газар, Татварын ерөнхий газар ба Хөрөнгийн биржийн албан тушаалтнууд, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, ММНБИ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо ба Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцоно.

11:00 цагт

Б.Чулуудай оффшортой холбоотой асуудлаар Монгол Ньюс мэдээллийн танхимд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт

Парламентад суудалгүй намууд оффшортой холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, сурагчид Монгол Ньюс мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар өөрийн байрандаа мэдээлэл өгнө


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна