Хөдөлгөөнт камерийн тусламжтайгаар зам дээр хяналт тавина

2017/04/04
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажилуулж эхэлжээ.

Камеруудыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулсан байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтөй ажиллаж байна.

Уг хяналтын камерийн тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд болон бусад хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна гаргасан зөрчлийг баримтжуулан хариуцлага тооцохоор болжээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна