Дархан аймгийн Орхон суманд шар усны үер буужээ

2017/04/04

Өнгөрсөн баасан гарагт Дархан аймгийн Орхон суманд гурван газарт шар усны үер буусан байна. 

Шар усны үер богино хугацаанд хүчтэй орж ирсний улмаас Дархан-Сэлэнгийн шулуун замаас Орхон сумын төв хүртэлх засмал замын 6.7 дахь км-т 145 метр газарт эвдрэл үүсчээ. Засмал зам өргөнөөрөө 1.6 м-ээс дээш, уртаараа 12.1 м хэсэгт ул шороо урсаж цөмрөлт үүссэн байна.

Одоогоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон хохирлын үнэлгээг гаргуулахаар ажиллаж байгаа ажээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна