​MNTM шоуны ялагч Б.Цэрэндолгор хандивын аянд нэгдэхийг уриаллаа

2017/04/04
Mongolia`s Next Top Model шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор хүмүүнлэгийн ажилтан болжээ. Тодруулбал тэрээр “Эрүүл энхийн түүчээ”, ГССҮТ-тэй хамтран Монгол улсын хэмжээнд ганцхан байгаа ГССҮТ-ийн түлэнхийн нөхөн сэргээх тасагт дэлхийн стандартад нийцсэн шинэ тоног төхөөрөмжийг хандивлах сайн үйлсийн аян эхлүүлжээ. 

Б.Цэрэндолгор энэ талаар ярихдаа: “Түлэнхийн төвд шаардлагатай гол зүйл бол аппарат бөгөөд нэг аппаратны үнэ 50 сая төгрөгний үнэтэй. Эхний ээлжиндээ гурван аппарат хандивлах төлөвлөгөөтэй байгаа ба  нийтдээ 150 сая төгрөгний хандив босгох ажил эхлүүлээд байгаа юм. Тиймээс ганц хүнд биш маш олон хүнийг аврах уг ажилд хүмүүсийг нэгдэж, бололцоогоороо хандив өргөөсэй гэж хүсч байна” гэлээ. 

Хандивын данс: 
Хаан банк: 5115036758
Голомт банк: 2015109292
Худалдаа хөгжлийн банк: 470017333 


Э.Сугармаа 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна