Б.Чулуудай: Оффшор компани байгуулсан ч гүйлгээ хийгээгүй

2017/04/04
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудай Панамын хуулийн фирмийн оффшор бүсэд данстай байсан тухай мэдээлэл өнгөрсөн онд цацагдсан. Харин уг дуулианы эзэн  Б.Чулуудай өнөөдөр  хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Оффшортой тэмцэх олон нийтийн жагсаал өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Сүхбаатарын талбай дээр болсонтой холбоотойгоор  мэдээлэл хийж байна. 2016 оны сонгуулийн үеэр "Монгол HD” телевиз болон бусад хэвлэлээр намайг оффшорт данстай гэсэн мэдээллийг цацсан. Тухайн үед уг асуудлаар манай өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл өгч байсан.

Миний хувьд хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор компани байгуулж байсан нь үнэн. Гэвч энэ нь оффшор бүсэд данстай гэсэн үг биш. Ард түмний онц түр зөвлөлөөс /АТОЗ/ "Ямар нэгэн баримт материал байвал ил гаргаж тавь" гэдэг асуудал тавьсан.  Үүний дагуу би мэдэгдэл хийж байна. Надад ямар нэгэн офшор бүсэд хийсэн гүйлгээ байхгүй” гэх мэдээллийг өглөө. 
 
Х.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна