170 гаруй мянган өрхөд амьжиргааны түвшин тогтоох судалгааг хийжээ

2017/04/04
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил дөрөв дэх өдөртөө улс орон даяар амжилттай үргэлжилж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга гаруй өрхөөр орж ажиллах уг судалгааны явц, мэдээллийг өдөр өдрөөр нэгтгэн гаргаж байгаа юм. Тодруулбал, 04 дүгээр сарын 03-ны 24.00 цагийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 29.9  хувьд  буюу 170,449 өрхөд хүрч ажилласан байна.

Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Архангай, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Баянгол, Дорноговь, Дорнод, Хан-Уул, Сэлэнгэ, Сонгинохайрхан, Төв, Сүхбаатар аймаг, Дундговь зэрэг газруудад 30-40 хувьд хүргэж ажилласан байна. Баянхонгор, Өвөрхангай, Говь-алтай, Дархан-Уул аймгуудад хамруулалт бусдаас харьцангуй доогуур явж байгаа аж.

Мэдээллийн сангийн шивэлт бүх аймаг, дүүрэгт эхэлсэн бөгөөд эхний өдрийн байдлаар мэдээллийн нэгдсэн санд 17404 өрхийн мэдээлэл шивэгдсэн байна. Улсын хэмжээнд алдааны төрлөөр хамгийн их гаргаж байгаа алдааг хянах самбараар аймаг, дүүргүүдэд харуулж, гарч байгаа алдааг цаг алдахгүй засварлуулалтыг мэдээлэл цуглуулалттай зэрэгцүүлэн хийж байна. Нийтлэг байгаа алдааны эхэнд иргэний регистрийн дугаарыг УБЕГ-ын загвараас өөрөөр бичсэн, эцгийн дугаарыг тэмдэглээгүй орхисон, эхийг эцэг гэж тэмдэглэсэн гэх мэт алдаа гарч байгаа аж.
 
Эх сурвалж: ХНХЯ-ны хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна