​Далай лам өөрт нь тусласан харуултай 60 жилийн дараа уулзжээ

2017/04/04
Хятадын төрийн эсэргүү болж эх нутгаасаа зугтахаас өөр аргагүй болсон Дээрхийн гэгээн 14-р Далай лам өнгөрсөн Ням гарагт зүүн хойд Энэтхэгийн Гувахати хотод өөрийг нь аварсан харуултай 60 жилийн дараа ахин уулзжээ.   

Энэтхэгийн хилийн харуул Нарен Чандра Дас Хятадын хилээр орж ирэх нүдний шилтэй залууг хамгаалж тосох үүрэг хүлээн авч Энэтхэгийн хилээр нэвтрүүлж байжээ. Хятадын эсрэг, салан тусгаарлагч үзэлтэн гэгддэг Далай лам 1959 онд 23 настайдаа Хятадын армиас зугтан 13 хоногийн аялал хийж Хималайг давсны эцэст энэ нутагт ирж байжээ. Энэтхэгт ирэх хүртэл нь түүнийг бослогын үеэр Хятадын цэргүүдэд алагдсанд тооцож байв. Халуун дотноор угтаж авсан Энэтхэг улс Далай ламд Дарамсала хотод суурьших эрх олгосон юм.

1962 онд Хятад-Энэтхэгийн хооронд богино хугацааны дайн болсны гол шалтгаан нь Далай ламыг гэж Бээжин үздэг юм. Тэр цагаас хойш Аруначал Прадеш муж хоёр улсын хооронд маргаантай бүс нутагт тооцогдож, цэрэг зэвсэг ихээр бөөгнөрсөн газар болжээ.


Э.Сугармаа 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна