Шинжлэх ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэн, Дархан-Уул аймгийн Музейтэй хамтран “Бурхантын хөндий 30.000 жилийн өмнө” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.
Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн сан хөмрөгийн олдвор, цуглуулгаас бүрдсэн үзмэрүүд нь сүүлийн мөстлөгийн үед амьдарч байсан одоо мөхөж сөнөсөн амьтдын ховор сонин олдворууд байх аж.
Энэ амьтад нь тухайн үед одоогийн Дархан хот байгаа Бурхантын хөндий орчимд амьдарч байсан Шарын гол, Хонгор сумын орчмоос олдсон олдворуудаар батлагдаж байгаа юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Гомбын Батсүхийн олж илрүүлсэн Савагт хирсний толгойн ясыг 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд мэргэжлийн баг ирж палеонтологийн тандалт хийж 30.000-10.000 жилд хамрагдах олдвор болохыг тогтоожээ.
Улмаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн сээр нуруутны лабораторид техник боловсруулалт сэргээн засварлалт хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн Музей сан хөмрөгт дээжилсэн нь уг үзэсгэлэнд шинээр дэлгэгдсэн байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна