Э.Алдар гэр бүл зохиох тал дээр залуучуудад хандан зөвлөгөө өгөв

2017/04/05
“Boom town” хамтлагаас анх урлагийн гараагаа эхлүүлсэн “Маск” продакшны урдаа барьдаг залуу жүжигчин Э.Алдарыг “Маш Нууц”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “Учрал” зэрэг киноны дүрүүдээр Монголын залуус андахгүй сайн мэдэх билээ. Торомгор алаг нүд, сэргэлэн зан, хөгжилтэй яриагаараа бүсгүйчүүдийг араасаа хуйлруулдаг гэх Э.Алдар гэр бүл төлөвлөлтийн асуудлаар өөрийн санад бодлоо хуваалцжээ. Тэрээр 30 гарсан хэдий ч амьдрал зохиох тал дээр тун хатуухан байр суурьтай байдаг нэгэн ажээ. 

Тэрээр залуучуудад хандан: “Одоохондоо гэр бүл болоход залуу байна. Цаг нь ирэхээр бүгд л гэр бүл зохионо. Тиймээс одоогийн нөхцөлд баттайгаар өөрийнхөө амьдралыг босгох нь чухал. Залуус маань эрт хүүхэдтэй болж, гэр бүл салалт ч ихэсч, хүүхэдтэй ганц бие ээж, аавууд улам ихэссээр байна. Залуучууд хүнийг таниагүй байхдаа сэтгэлийн хөөрлөөр дурлаад хүүхэдтэй болчих юм. Хүүхдэд буруу өгч болохгүй. Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгоход буруудахгүй” хэмээн зөвлөжээ. 

Э.Сугармаа 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна