Онцгой байдлын офицер эхнэрээ хэрцгийгээр хөнөөжээ

2017/04/06
Онцгой байдлын офицер эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн сарын 18-нд буюу Монгол цэргийн өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн онцгой байдлын албаны офицер У эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Нутгийн иргэдийн яриагаар “Ханбаатарын гэх дуулиант хэргээс ч аймшигтайгаар эхнэрээ хөнөөсөн байсан. Эмч нар гэрт нь ороод талийгаачийн цогцсыг харж ч чадахгүй байсан гэнэ лээ” хэмээжээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхнаас авсан мэдээллээр Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болж, онцгой байдлын офицер шүүгчээр нь ажилласан байж. Тэмцээний дараа архи ууцгааж, шөнө нь гэртээ очоод эхнэрээ хөнөөсөн гэв. Энэ мэдээллийг бид эргэн тодруулгаар хүргэх болно.

Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна