“Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр 2016 онд “Яг түүн шиг” шоуг монголын үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Тэгвэл энэхүү шоуны хоёрдугаар улирал эхэлж урлагийн салбар салбарын төлөөллүүд нэгэн тайзнаа чуулан дэлхийн болоод Монголын урлагийн оддын дүр төрх, дуу хоолой, уран бүтээлийг амилуулах “Яг түүн шиг-2” шоуны анхны дугаар үзэгчдэд хүрээд байгаа юм.
Энэ улирлын анхны дугаарын ялагчаар оролцогч Т.Бархүү яг Т.Дэлгэрмөрөн шиг байж чадсанаараа шалгарч, гурван сая төгрөгийн эзэн болсон. Хоёрдахь дугаарт түүнд дуучин Cher таарсан билээ.
Тэрбээр “Ээ бурхан минь Cher хатагтай маань ямар айхтар хувцасладаг хүн бэ дээ. Намайг ингээд гараад ирвэл цочихгүй биз дээ хүмүүс ээ . Аль хувцас нь дээр байна. Туслаарай” хэмээн дуучин Cher-зургийг өөрийн фейсбүүкийн хуудсандаа нийтэлж найзуудаасаа тусламж хүсчээ.
Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар оролцож байгаа юм.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна