Ц.Ням-Осор шиг түшмэлтэй байхад татвар төлөөд ч яахав дээ...

2017/04/06
Хэдхэн сарын өмнө ТӨБЗГ-аас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлж, захирлуудын хэт өндөр цалин хангамжийн асуудлыг шүүмжилж байсан. Тухайн үед хамгийн өндөр цалинтай захирлаар Эрдэнэт үйлдвэрийн сео Ц.Даваацэрэн тодорсон бөгөөд сард 10 мянган доллар авдаг гэж мэдээлж байв.

Тэгвэл нэгхэн улирлын дараа гэхэд л өмнөхөө таг мартсан төрийн өмчийг бодлогоор зохицуулагч эрхэм Ц.Ням-Осор “”Эрдэнэт”-ийн захирал 20 мянган долларын цалинтай байсныг бууруулж 10 мянган доллар болголоо.
 
Энэ бол маш бага мөнгө” хэмээн даапаалж сууна. Алинд нь итгэх вэ. Засгийн газраас төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ хүрээнд Х.Бадамсүрэнг ийнхүү “чангалж” байгаа юм байна.

Ц.Ням-Осор телевизэд өгсөн ярилцлагадаа “Өмнөх захирлуудыг бодвол Х.Бадамсүрэн зайлуул, их хангамжаа хасуулж хохирч байгаа хүн. Хүний эрхийн байгууллагад хандсан ч болно” гэж ярьж суух...

Гэтэл УИХ-аас эдийн засгийг нуруундаа үүрдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх, хэдэн төрлийн татвар нэмэхээр зэхэж байна. Тэд энэ татварын дарамтыг үүрэхийн тулд ажилчдаа цомхотгохоос өөр аргагүйд хүрэхийг сануулсан.

Мөн бизнес эрхлэгчид анх удаагаа төрд татвар төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Сардаа авдаг 500 мянган төгрөгөөсөө хагацах нь гэсэн айдасд ажилтай иргэд автлаа. Ц.Ням-Осор мэтийн түшмэлтэй Монголд чинь иргэд нь БООЖ ҮХЛЭЭ!!!
Эх сурвалж:Shuud.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна