Б.Содномдаржаагийн хүүхдүүд орой бүр долоон бурханд аавыгаа ирээсэй гэж залбирдаг

2017/04/08
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр баривчлагдах хүртлээ эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байжээ.

Нөхрөө баривчлагдаж явснаас хойш эхнэр нь хүүхдүүдээ дагуулан өөрийнхөө аавынд амьдрах болсон байна. Ухаан орсон хүүхдүүд нь орой бүр долоон бурханд аавыгаа ирээсэй хэмээн залбирдаг гэнэ.

Түүний эхнэр болон хадам аав ээж нь "Хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоогоогүй, олон жилийн ялтай Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хүнийг яллаж үр хүүхдийг өнчрүүллээ"  хэмээн ихэд гомдолтой байгаагаа ярьжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна