Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Цахим иммигрейшн” үйлчилгээг санаачилсан байна. Уг үйлчилгээ нь гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хариуг мессежээр илгээх юм.
Материалаа өгсөн аж ахуйн нэгж байгууллага, иргэд визийн зөвшөөрөл олгосон кодыг "Мобиком", "Юнител"-ийн сүлжээгээр мессежээр хэлбэрээр хүлээн авах юм байна.
Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой. Цаашид үүрэн телефоны бүх хэрэглэгчдийг хамруулах зорилготой байгаа гэнэ.
Хэрэв мессежээр хариу ирээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 93141010 дугаарын утсанд хандаж болох юм байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна