Нийтийн тээврийн орлого эрс өсчээ

2017/04/08
Нийтийн тээврийн орлого өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 15-20 хувиар илт нэмэгдсэн байна. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг картаар зорчиж үйлчлүүлэхийг анхааруулж байсан. Уг тотолцоонд бүрэн шилжсэнээр автобус компаниудын орлого өссөн дүн гарчээ. 

Кондукторгүй тогтолцоонд шилжсэнээс хойш зарим иргэдийн хувьд "аз" гэмээр зүйл болж, мөнгөний хайрцагт дутуу төгрөг хийх, урагдсан, тал төгрөг хийх зэрэг зөрчлүүд нэлээд гарч байсан. Зарим иргэдийн "ухамсаргүй" гэмээр энэ үйлдэл нь автобус компанид багагүй хохирол учруулж байсан бол картын системд шилжсэнээр дээрх асуудлуудыг шийдэж чаджээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна