Урлагийн салбарт 10 гаруй жил зүтгэсэн Ноён бондгор урлагийн нэрнээсээ татгалзахаар шийджээ. Учир юу гэвээс саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ер нь хүний эцэг эх үр хүүхдэдээ сайн сайхан, эрүүл энх байлгах гэж бэлгэ дэмбэрлийг нь бодож нэр хайрладаг. Гэтэл одоо өнөөх “Нэр бүтэн заяа” гэдэг ойлголт бүр алга болжээ.
Хэн хүссэн нь л нэгнийхээ нэрийг товчилж, өөрчилж янз бүрээр дуудах болсон байх юм. Тэгэхээр одоо залуус маань энэ буруу хазгай зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Бид ийм байхад үр хүүхэд минь бидний өгсөн нэр алдрыг хүссэнээрээ солих элийрэл рүү явна гэсэн үг шүү дээ. Үүний оронд бүтэн нэрээрээ дуудуулж дүүрэн жаргалаа эдэлье л дээ. Энэ нь гоё биш гэж үү” хэмээжээ.
Тиймээс Ноён Бондгорын фэнүүд үүнээс хойш Цагаанравдангийн Амарбаяр гэж бүтэн нэрээр нь дуудаж бүтэн заяатай, дүүрэн жаргалтай явуулах нь байна шүү.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна