G-Time”-ийн хохирогчид үүсээд буй ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

2017/04/10
10:00 цагаас 

Замын цагдаагийн албанаас дөрөв дэх жилдээ "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулан, хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэнэ. 

11:00 цагаас

MN-Мэдээллийн төвд “G-Time”-ийн хохирогчид үүсээд буй ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал, үзэсгэлэн 2017 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 
“Нэн түрүүнд ХАБ” бага хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” уриан дээр зохион байгуулагдаж байна. Бага хуралд оролцсноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага хуваалцах, шинэ мэдээ мэдээлэл хүлээн авах ба ажлын хувцасны үйлдвэрлэл үйлчилгээ болон аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой юм.

13.00 цагаас

Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн урлаг зааланд Ерөнхий боловсролын дунд сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад УИХ-ын Гишүүн А.Ундраа мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна