Хүн амын хөгжил, хөдөлмөр хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа орон даяар хийгдэж дууслаа. Гурван жил тутамд явагдах энэхүү судалгаанд 600 мянга орчим өрх хамрагдахаар байсан.
Улсын хэмжээнд 10 хоногийн хугацаанд нийт 330 сум, нийслэлийн 152 хороонд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа явагдаж өчигдөр дуусав.
Судалгаанд мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 95.2 хувьд хүрч ажиллажээ. Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Говьсүмбэр, Дорнод, Булган, Хэнтий, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй, Увс, Төв зэрэг аймаг, дүүргүүдэд өрхийн хамруулалт хамгийн өндөр хийгдсэн байна.
Харин цаг агаарын хүндрэл, малын гоц халдварт өвчний голомт бүхий зарим аймгууд болох Баянхонгор, Говь- Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумд, Дорнод аймгийн Цагаан овоо сумдад мэдээлэл цуглуулах ажлыг тав хоногоор сунгасан байна.
Тодорхой шалтгааны улмаас судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрхүүдийг судалгаанд нэмж хамруулах зорилгоор хугацааг гурав хоногоор сунган ажиллуулахаар зохион байгуулалт хийж байгаа юм байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна