Г.Ганхүү жүжигчин Г.Ундармааг уйлуулав

2017/04/10
“Яг түүн шиг” шоуны шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан дуучин Г.Ганхүү уг шоуны хоёр дахь дугаарт амжилттай оролцож буй.

Тэрбээр эхний дугаарт монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн уран бүтээлийг хүргэсэн бол энэ удаад попын хаан Michael Jackson-ийн "Heal the world" дууг амьдруулсан юм.

Дэлхийд алдартай энэхүү дууг эвлэгхэн, уянгалаг дуулахыг сонсож суусан шүүгч Ундармаа сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимс унагана лээ. 

Харин үзэгчид бүжиггүй дууг нь сонгоод эвтэйхэн дуулчихдаг сэргэлэн залуу шүү хэмээн хошигнож байлаа.

Дуучин Г.Ганхүү: Энэ шоунд оролцох сэдэл бол маш энгийн. Би сошиалд идэвхтэй нэгэн. Тэнд 70-80-аад оны эмээ өвөө нар болимоор юм аа гэсэн коммент явж байсан. Тиймээс би өөрөө 60-аад оных. Тэр ч утгаараа яагаад 40, 50, 60 оныхоныгоо төлөөлөөд энэхүү шоунд оролцож болохгүй гэж гээд “Яг түүн шиг-2” шоунд оролцож байгаа хэмээн тайлбарлаж байв.



Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна