“Өөрчлөлтийн удирдлага” номын тухай.

2017/04/10
Жон Коттер Харвардын бизнесийн сургуулийг 1972 онд төгссөн.   1980 онд 33 настай байхдаа их сургуулийн профессорын зэргийг эзэмшсэн. Профессор Коттер-н бүтээлд “Удирдагчид хэрхэн ажилладаг вэ?”, “Матушита Манлайлал”, “Шинэ засаглал”, “Байгууллагын соёл болон гүйцэтгэл”“Өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн”, “Манлайлагч байх хүчин зүйл”, “Эрх мэдэл ба үр дүн”, “Ерөнхий менежер” болон 1970-аад онд хэвлэгдсэн таван номнууд багтана.

Профессор Коттер-н бүтээлүүд 70-аад орны хэл дээр орчуулагдаж 2 сая хувь борлогдсон.  Өөрчлөлтийн удирдлага ном нь1996 оны менежментийн хамгийн шилдэг номоор нэрлэгдэн 1996 оноос хойш хэд хэдэн удаа хэвлэгджээ.

Энэхүү өөрчлөлтийн удирдлага хэмээх бүтээл нь 2011 ондТайм сэтгүүлээс зарласан "Бизнесийн менежментийн хамгийн нөлөө бүхий 25 ном"-ын нэгээр шалгарсан. 2012 онд CEO COLLEGE багаас зарласан захирал хүний заавал унших 20 номын нэг. 

"Өөрчлөлтийн удирдлага" номонд байгууллагад өөрчлөн шинэчлэлт хийхэд гардаг 8 алдааг онцолж, эдгээр алдааг хэрхэн өөрчилж өөрчлөлтийг нэвтрүүлж болох талаар өгүүлсэн болно.

Тэгэхээр ялангуяа дунд болон том хэмжээний байгууллага компанийн дунд, дээд түвшний менежерүүд эд нэн тустай ном юм.

Энэхүү бүтээл 3 хэсэг 12 бүлэгээс бүрэлдсэн өөрчлөлтийг үр дүнтэй хийх, менежерүүд, менежементийн багийн манлайллыг хүчирхэгжүүлэх, өөрчлөлтийг үр дүнтэй хийхэд тус дөхөм болох бүтээл 

Ингээд та бүхэн өөрчлөлтийн удирдлага номын нэгдүгээр бүлгийн хэсгээс танилцуулж байна

1-Р БҮЛЭГ

Байгууллагыг өөрчлөхүй: Компаниуд яагаад дампуурдаг вэ 

Олон удаагийн судалгаанаас үзэхэд сүүлийн хорин жилийн турш байгууллагуудад нэлээд хэмжээний өөрчлөлт хийгдсээр ирсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь сөрөг үр дагаврыг авчирч байсан нь харагдаж байна.

Хэдийгээр ихэнх хүмүүс дахин инженерчлэл, стратегийн дахин төлөвлөлт хийх, нэгтгэн нийлүүлэх, цомхотгол явуулах, чанарын өөрчлөлт хийх мөн түүнчлэн байгууллагын соёлыг шинэчлэх төслүүд удахгүй шаардлагагүй болно гэж таамагладаг боловч миний бодлоор энэ бол маш эргэлзээтэй асуудал юм. Макро эдийн засгийн хүчтэй нөлөөлөл байгаа цагт эдгээр асуудлууд дараагийн хэдэн арван жилд улам л хүчээ авсаар байх болно.

Үүнээс шалтгаалан олон олон байгууллагуудад зардлаа хумьж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өсөлт авчрах шинэ боломжуудыг бий болгож, бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагууд ихээр тавигдах болно. 

Өдийг хүртэл хийгдсэн тодорхой хэмжээний өөрчлөлт нь зарим байгууллагуудыг хувьсан өөрчлөгдөж буй нөхцөлд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулж заримынх нь цаашдын байр суурийг нь тавьж өгсөн байх нь бий. Гэхдээ маш олон тохиолдлуудаас хараад байхад шинэчлэх явц хүссэн үр дүндээ хүрдэггүйгээс гадна ноцтой эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд энэ нь үргүй зарцуулалт авчрахаас өгсүүлээд шаналсан, айдаст автсан эсвэл сэтгэлээр унасан ажилчдыг бий болгож байдаг байна. 

Зарим нөхцөлд өөрчлөлтийн цар хүрээг багасгах зайлшгүй шаардлагатай болдог. Ямар ч үед хүмүүсийг хүчээр өөрчлөлтөнд дасгах нь хэзээд зовлонтой асуудал байсаар ирсэн билээ. Гэхдээ өнгөрсөн арван жилд бидний амссан тодорхой хэмжээний хохирол, зовлон зүдүүрээс нэлээд хэмжээгээр сэргийлэх боломжтой байсан юм шүү. Бид маш их алдаа гаргасаар ирсэн бөгөөд  дараах алдаанууд бол бидний хамгийн түгээмэл гаргадаг алдаанууд юм.

ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХЭД ГАРГАДАГ 8 АЛДАА

1.    Хувиа хичээх үзлийг дэвэргэх

2. Хангалттай хүчирхэг чиглүүлэгч фракцыг бүрдүүлж чадахгүй байх

3. Алсын хараатай байхын ач холбогдлыг дутуу үнэлэх

4. Алсын хараагаа хэдэн арав дахин дутуу ойлгуулах
 
5. Шинээр гаргасан алсын хараанд саад учруулах боломжийг олгох

6. Богино хугацаанд бага багаар амжилт гаргахгүй байх

7. Амжилтаа хэтэрхий эрт зарлан тунхаглах

8. Өөрчлөлтийг байгууллагын соёлтой уялдуулахгүй байх

Ном захиалах утас: 8997-7491, 70127027 /хүргэлт үнэгүй/
Интерном номын их дэлгүүр, АЗ ХУР номын их дэлгүүрүүдээр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна