Хотын гудамжаар "Гулгаа массаж" гэх зарууд энд тэнд харагддаг. Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр "Лантуун дохио" ТББ-аас 70 хүний бүрэлдэхүүнтэй 7 буудлаас Зайсан, Шархаднаас Орбит хүртэлх замд нийслэлийн гудамжинд байгаа "Гулгаа массаж" гэсэн заруудыг хуулжээ.
Уг зарын цаана 15-аас дээш насны охидыг бэлгийн мөлжлөгт автуулж, гэмт хэрэг, хүний наймааны хохирогч болгож байна хэмээн тус төвийн тэргүүн Ч.Ганжавхлан дурджээ. Хуулсан зарууд нийт 11 шуудай дүүргэсэн байна. Тиймээс уг хууль бус заруудаа цагдаагийн байгууллагад өгч шалгуулах хүсэлт гаргах аж.
Түүнчлэн иргэдийг гадуур тааралдсан "Гулгаа массаж" гэсэн хаяг, хуудсуудыг хуулан авч уг аянд нэгдэхийг уриалж байгаа юм байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна