“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын чадварлаг, сенсаацтай оролцогч бол "Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү.
Тэрбээр эхний дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөн шиг байж чадсанаараа шалгарч ялагч болж байсан бол өчигдөр эсрэг дүрдээ буюу дуучин Cher-ын эмоцийг тайзнаа гарган шүүгчдийн ширээн дээр бүжиж, үзэгчдийг алмайруулав.
Түүний зориг, авъяас чадвараас гадна сошиал ертөнцөөр охид түүний булчинлаг өгзөгийг ярианы сэдэв болгосон харагдана лээ.
Авъяаслаг жүжигчиндээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна