"Terranova"-г хаажээ

2017/04/10
“Номин фэйшн” ХХК-ийн салбар болох Terranova нэрийн тасгийн тааз нурсан хэрэг саяхан гарсан. Тэгвэл мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албаны хүмүүс ослын газарт очиж дүгнэлт гаргасан байна.

Дүгнэлтээр “Баянгол дүүргийн 14 дүгээр  хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /”Терранова”/ тасагт барилгын тааз 2017 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 12: 29 цагийн орчимд барилгын дүүжин тааз нурж, нэг ажилтан, тус тасгаар үйлчлүүлж байсан нэг иргэн осолд өртсөн байна. Осолдогчдын зүүн гарын булчин хавьд зөөлөн эдийн гэмтэлтэй байдалтайгаар “Гэмтэл согогын үндэсний төв”-д эмчлэгдэж байна. Биеийн байдал дунд зэрэг” гэж гарчээ. 

Осол гарах болсон шалтгаан нь тус барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал тэлэгч боолт ашигласан аж. 

Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн байна. 

Тиймээс “Номин фейшн” ХХК-ийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль зөрчсөн гэж үзэн тус бэлэн хувцасны тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар хаасан байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна