Энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжинэ. Тодруулбал, 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэх юм.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.
Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй дээрх цагаар өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийжээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна