Амиа хорлосон охин ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байжээ

2017/04/11
Охид яагаад амиа хорлох болов? Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсан орчмын "Tuul one" хотхоны 14 давхрынг орцны цонхоор өсвөр насны /16-17/ хоёр охин үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 9-ний өдөр гарч олныг цочирдуулаад байна.

Талийгаач охид нэг ангид суралцдаг байсан бөгөөд амиа хорлох зорилгоор тус байранд очсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Дунд сургуулийн сурагчид яагаад амиа хорлох хэмжээнд хүрэв гэдэг нь анхаарал татаж байна.

Зарим эх сурвалжийн мэдээллээр нас барсан охидын нэгнийх нь аав ээж салсан, тухайн үед ээжтэйгээ маргалдсан байжээ. Тэрбээр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хэд хэдэн удаа гэрээсээ явж байсан гэнэ.
 
Х.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна