Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-8-ны өдрүүдэд Итали улсын Сполето хотноо гурван төрлийн рейтингийн ангиллаар болж өндөрлөлөө. Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон “Монсчесс” шатрын клубын Б.Баярмаа шатрын сонирхогчдын дэлхийн аварга болсон байна.
Итгэлт (13 нас) томчуудтай торолгүй сайхан тоглож дээгүүр байранд орох боломжтой бсан ч туршлага дутсанаас тэмцээний төгсгөлийг хийж чадсангүй байр хойшиллоо. Гэхдээ түүнд ирээдүй бна гэдгээ нотоллоо.
Монголоо төлөөлж оролцсон бусад тамирчидаас ФМ Э.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 7 настай манай багын хамгийн бяцхан шатарчин Н.Содбилэгт мөн л амжилттай оролцож 4 байр эзэллээ.
2300 хүртэлх рейтингтэй уг тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцсон бөгөөд манай улсаас долоон шатарчин оролцжээ.
Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж дэлхийн аварга Б.Баярмааг ЭСЯ-ндаа хүлээн авч баяр хүргэсэн байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна