Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд Сүхбаатарын талбайд хагас нүцгэлэн гурван эмэгтэй жагсаж нэг хэсэгтээ л цахим ертөнцийн ярианы сэдэв болсон.
Нүцгэн эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө мөнгөн торгуулиар шийтгүүлсэн “хашраагүй” бололтой. Дахин жагсаал хийхээр хотын даргад хүсэлт хүргүүлжээ. Тэд “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ байгуулж, энэ сарын 12-нд буюу маргааш 15.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд жагсаал хийх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна.
“Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Болор-Эрдэнэ “Энэ удаад монгол үндэснийхээ дээл хувцсыг өмссөн 30 ээж уриа лоозон барин тайван жагсана. Харин биднийг дэмжиж сайн дураараа энэ жагсаалд оролцож болно” гэлээ. Гурван эмэгтэйгээс 30 ээж болж хүрээгээ өргөжүүлсэн тэд цаашид оффшорчдын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна