Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газраас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авч байсан. Иргэд энэхүү хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарахаар гэрээ хийсэн ч заримынх нь дансанд зөвхөн урьдчилгаа 100 мянган төгрөг олгогдоод сураггүй болсон. Үүнтэй холбогдуулж Сангийн дэд сайд Х.Булгантуяа 1072 хувьцааг эргэлтэд оруулах талаар судлах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.
Иргэдийн дунд одоо үлдсэн хувьцаагаа яах вэ, яаж эргэлтэнд оруулах вэ гэсэн асуулт их байгаа. Тэгвэл, энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Өргөдөл, гомдол иргэдээс ирж байгаа. Ерөнхий сайд чиглэл болгосны дагуу 1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн.
Нийслэлийн хамгийн анхны цогцолбор “Эрдмийн ундраа” сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. 1997 онд нийслэлийн 54, 77, 78 дугаар сургуулиудыг нэгтгэж цогцолбор сургууль болгож байсан түүхтэй. Ойн баярыг угтаж “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд ямар түүхэн замналыг туулж ирсэн болохыг харуулах “Түүхэн алдрын танхим” музейг тохижуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Эрдмийн ундраа цогцолбор сургуулиас УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Сумо бөхийн их аварга Д.Дагвадорж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гээд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, урлаг спортын алдартнууд, эрдэмтэн мэргэдүүд олноор төрөн гарсан юм.
“Түүхэн алдарын танхим” музейн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн төгсөгч нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, үе үеийн багш ажилчид, тус сургуулийн төгсөгч урлаг спорт, төр нийгмийн зүтгэлтнүүд, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “20 жилийн өмнө Монгол Улсад цогцолбор сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байхад миний бие ахлах сургуульд нь суралцаж байв. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бий болгосон үнэт зүйлсээ мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой энэхүү музей нь сургуулийн ойн баярт томоохон бэлэг болж байна. Өнөөдөрийн залуус, сурагчдад энэ музей үлгэр дууриалал болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна