Налайх дүүрэгт энэ сарын 8-ны өдөр “Mongolian Pajero Club”-ээс бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээнийг зохион байгуулсан. Энэ үеэр “Nissan Tiida” автомашины жолооч согтуугаар уралдаанд оролцож, 3 орчим насны хүүхэд тэвэрсэн эхийг дайрч, хүнд гэмтэл учруулсан байна.
Осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр тэрхүү машиныг холдуулан эх, хүүхдийг аварч, яаралтай тусламж үзүүлж, бага насны хүүхдийг амь насыг аварч чаджээ.
Сонсогч Б.Ганбаяр "тэмцээн үзээд явж байсан иргэд авто осол гарах үеэр эх, хүүхдийг аврах нь битгий хэл зүгээр л хараад зогсож байсан" хэмээн ярьсан байна.
Т.Очир
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна