​Камертон хамтлаг цус сэлбэхийг хүсэхгүй байна

2017/04/11
Тэртээ 22 жилийн өмнө 15,6-тай хөвгүүд Монголын рок поп урлагт цахиур хагалан хуучны тренд хамтлагууд болох Айзам, Соёл-эрдэнэ хамтлагуудын шинэ эрин болон мэндэлж байсан юм. Ганаа, Эба, Болд, Мээдээ гэх дөрвөн нэрийг мэдэхгүй өссөн 90-ээд оныхон тун ховор. Түүгээр ч үл барам тэд өдийг хүртэл Монголын урлагийнхны дунд тэргүүн эгнээнд бичигдсээр ирсэнийг нуух юун. 



Мэдээж хамтлаг удаан оршин тогтноно гэдэг фэнүүд төдийгүй сонсох дуртай хэн бүрийн хувьд гайхалтай зүйл. Гэвч Монголын поп урлагийг гадаадынхтай харьцуулбал хөгжлийн хувьд дэндүү оройтож байгаа гэдгийг чамгүй олон уран бүтээлчид сануулсаар байдаг. Шинэ үеийнхний төлөөллийг төрүүлж сайн уран бүтээл гаргах нь акул хамтлагийнхний хийх ёстой томоохон ажлын нэг билээ. Энэ ч утгаараа Камертон хамтлаг нь 2012 оны үед шинээр цус сэлбэхийг зорин “Камертон -2” шоуг зохиож дөрвөн хөвгүүдийг шалгаруулсан ч тэдний сураг аль эрт тасарчээ. 



Уг нь аль хэдийн нэр хүнд байр сууриа олсон хамтлагийнхан өөрсдөө шинн уран бүтээл хийж, цомог гарган, тоглолт хийхээс илүү залуучуудаа дэмжиж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулсан хүмүүс бишгүй олон байгааг нуух юун. 
 

Э.Сугарсүрэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна