Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмж ямар байгааг шалгаж эхэллээ.
Уг шалгалтаар хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийх аж.
Тус үйлчилгээг хоёр жилийн өмнө УИХ-аар “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийг баталсан. Тус хууль өнгөрөгч оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 1,305 иргэн ажлын байртай болсон байна.
Хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаан мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч ажилтай болжээ. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд харах 818 төвд 5275 хүүхэд хамрагдаж байгаа гэсэн тоо гарчээ.
Шалгалт ирэх сарын 31-н хүртэл үргэлжилнэ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна