Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Дэлхийн банк мэдээлэл хийнэ

2017/04/13
Өнөөдөр 10:00 цагаас Дэлхийн Банкны оффист Дэлхийн Банкнаас гаргасан эдийн засгийн шинэ тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулах юм байна.

Дэлхийн Банкнаас хагас жил тутамд гаргадаг бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгаа тайланд дэлхийн эдийн засаг болон түүхий эдийн үнийн сэргэж буй энэ үед Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг ямар байх вэ, өсөлтийн төлөв ямар байгаа, ямар эрсдэлүүд гарч болзошгүй вэ зэрэг цогц шинжилгээ судалгаа орсноос гадна эдгээр эрсдэл, эмзэг байдлыг даван гарахад шаардлагатай бодлогын зөвлөмжүүд багтжээ.

Хэвлэлийн хуралд Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Тайхун Ли, Эдийн засагч Ш. Алтанцэцэг, Б. Даваадалай нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулах аж.

УИХ-ын чуулганаар яг одоо Төсвийн тодотгол хэлэлцэж буй улмаар Валютын сантай хийх гэрээ хэлэлцээр Монголын эдийн засагт ямар үр дүн авчрах талаар ч энэ үеэр Дэлхийн банкны төлөөлөгчдөөс тодруулж болох юм. Мөн  Австрали улсад болсон үерийн улмаар дэлхийн зах зээлд түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдсэн зэрэг, Азийн орнуудын эдийн засгийн нөхцөл байдлыг талаар мэдээлэл өгөх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна