"Universe Best Songs" шоунаас төрсөн Монголын рок попд шинэ хэмнэлээ үлдээж буй бүсгүй А.Хишигдалай нь Channel-11 телевизийн "Тарагтай боов" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласнаас хойш олны хэл аманд илүү ихээр өртөх болсон юм. Харин алдагдсан нэрээ эргүүлэн олж авахыг хүссэн үү гэлтэй А.Хишигдалай Боловсрол ТВ-ийн "Яг түүн шиг" шоунд оролцож байгаа юм.
Дуулахаас гадна телевизийн салбарт өөрийн гэсэн байр сууриа олохыг хичээж яваа түүний нэг тоглолтон дээр дуулах анхны ханш нь 50 мянган төгрөг байсан гэнэ. Дуулах хоббитой нэгдүгээр курсын оюутан охинд энэ мөнгө тухайн үед дэндүү их санагдаж байсан гэдгээ хааяадаа дурсан ярьдаг А.Хишигдалайгийн одоогийн дуулалтын ханш 2-4 сая төгрөгний хооронд байдаг аж.
А.Хашсүлд
Сэтгэгдэл бичигдээгүй байна