Хүн амины онц ноцтой хэргийг камерийн тусламжтай илрүүлжээ

2017/04/13
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан олон төрлийн шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 87 ширхэг хяналтын камер, нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар - БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулж, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүргүүдэд зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.

Мөн хяналтын камерын тусламжтайгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаант байрлах гутал засварын газарт энэ оны хоёрдугаар сарын 26-наас 03 дугаар сарын 06-ны хооронд иргэн Н нь гадны нөлөөтэй нас барж цогцсыг голоор нь нугалж, шуудайд хийсэн байдалтай олдсон гэмт хэргийг Э гэгч үйлдсэнийг илрүүлэн ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Цагдаагийн алба хаагчид камерын хяналт, иргэдийн оролцоонд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэн ажилласнаар 2017 оны 1 дүгээр улиралд гэмт хэрэг 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна