Найман төрлийн төрийн үйлчилгээг хороонд шилжүүлнэ

2017/04/13
Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.

Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20-р хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв. 

ДАРААХ 8 ТӨРЛИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХОРООНД ШИЛЖҮҮЛНЭ

Ахмадын орон сууц буюу халамжийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинээр үнэмлэх олгох

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх сунгах

Улсын асрамжийн газарт ахмад настныг асруулах тухай шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад уламжлах

18 нас хүртэлх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох

18-аас дээш насны иргэдэд харгалзан дэмжигч тогтоох

Улсын асрамжийн газар, клиник сувилалд хүүхэд асруулах

Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох гэсэн дүүргээс үзүүлж буй эдгээр найман төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна