Б.Болд, Э.Чулуунчимэг нарт "эвлэрэх орон зай үлдээгүй"

2017/04/13
Дуучин, МУСТА Э.Чулуунчимэг, Б.Болд нар  зохиолын дуучдын залуу үеийн төлөөлөл болон шинэ содон уран бүтээлээрээ хүч төрөн гарч ирж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан цаг саяхан. Харамсалтай нь хослон дуулж явсан хоёрын маань амьдрал хоёр тийш болсонд сонсогч фэнүүд нь дургүйхэн байгаа.  

Эргэн нийлэх орон зай нэгэнтээ үгүй болсон тухай дуучин бүсгүй хоолой зангируулан өөрөө ам нээн ярив. Хадмууд нь ирж анх бэр гуйж байсан хадгаа хүртэл нэхжээ. Монгол ёсонд бэр гуйсан хадаг яндраа буцааж авдаг заншил би мэдэхгүй хэмээн дуучин бүсгүй маань ярьсан. Ёслож өгсөн хадгаа хүртэл буцаагаад авчихсан атлаа олон нийтийн сүлжээгээр “хань нь түшээд авнаа” гэх утга бүхий хуулбар шүлэг Э.Чулуунчимэгт зориулжээ. 

Т.Очир
  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна