Өнөөдөр болох үйл явдлууд

2017/04/14
09:00 цагт
АШУҮИС-ийн Соёлын төвд “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль”-ийн “Эрдмийн чуулган-59” нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагт
Улсын тариаланчдын зөвлөгөөн Шангрилад болно.

10:00 цагт
МХЕГ-ын урд талын талбайд “Дэд бүтцийн хяналт- Иргэдийн оролцоо” нээлттэй танилцуулга эхэлнэ.

10:00 цагт
Шадар сайдын өрөөнд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

11:00 цагт
“Монгол ньюс” мэдээллтийн төвд Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулах болсонтой холбоотойгоор Ардын Их Хурал хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:30 цагт
Монголбанкны хурлын зааланд үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 4 дүгээр сарын орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

17:00 цагт
"Bluе moon" галлерэйд тахийг сэргээн нутагшуулсан 25 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт  болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна