Орон сууц худалдаж авсан болон анх удаа амьдрах зориулалтаар барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлдэг. Хөнгөлөлтийн дээд хэмжээ гурван сая төгрөг.
Тиймээс жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор татварын тайлан хүлээн авч, буцаан олгодог. Тэгвэл татварын буцаан олголт авахаар бүртгүүлсэн эхний ээлжийн иргэдийн мөнгө дансанд нь орж эхэлсэн байна.
Тодруулбал, хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс өмнө тайлангаа ирүүлсэн нийслэлийн I ээлжийн иргэдийн буцаалтыг дөрөвдүгээр сард олгохоор өмнө нь мэдээлж байсан билээ.
Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна